Color Now 2020
2020 оны шилдэг өнгөөр H 300 Нимбэгний ундаа өнгө шалгарлаа.    Tikkurila Color Now 2020 нь хамгийн уйтгартай орчинг гэгээлэг, ид шидийн өөдрөг болгон өөрчлөх өнгүүдийг сонгожээ. Амьдрал нимбэг өгвөл түүгээр ундаа хийцгээе.  Дэлгэрэнгүй
Фасадыг 20 жил хамгаална.
Барилгын фасад нь тухайн байгууллага, айл өрхийн нэр хүндийг илэрхийлдэг нэг ёсондоо бизнесийн савалгаа нь болдог. Иймд фасадыг цэвэрхэн, өнгөлөг байлгахад их хэмжээний зардал гаргадаг. Фасадыг будахад шат засах, зарим зөвшөөрлүүд авах, будгийн үйлчилгээ, ажилтаны төлбөр, тав тух алдагдах, түүнд... Дэлгэрэнгүй
Бүтэн гялгар уретан будаг
Темадур 90 бүтэн гялгар хоёр бүрэлдэхүүн хэсгээс бүрдсэн уретан будаг нь өнгөө алдахгүй, гялалзсан шинэ төрхөө он удаан жилийн туршид хадгалж чаддаг, цохилт, үрэлтэд тэсвэртэй хамгийн бат бөх хучилт юм. Хэзээ ч өнгөө алдахгүй, цайхгүй. Мод, метал, бетон, хөнгөнцагаан бусад төрлийн гадаргуу дээр... Дэлгэрэнгүй
Color Now 2019
Жил бүр уламжлал ёсоор зарладаг Тиккурилагийн "Оны өнгө" -өөр К319 Фламинго шалгарлаа. "Үл зохицох бөгөөд уусан зохицох" энэ өнгийг хувцас загвар, дотор засалд дизайнерүүд сонгож байна.  Мөн өнгөний трэндээр улаан, шар, ногоон, хөх өнгийг "Үл зохицуулан, уусгаж" өгөх нь бидний мэддэг... Дэлгэрэнгүй

Супи Сауна – Найдвартай хамгаалалт

Супи Сауна – Найдвартай хамгаалалт

Өнгөний сонголтоор саунд өөр атмосфер бүрдүүлж болно. Модны байгалийн өнгө, цайвар, бараан өнгөнүүдээс сонголтоо хийж болох ба эдгээр өнгүүдийн холимог байдлаар ашиглан шинэлэг уур амьсгалыг бий болгоно.

Сауны хана, сандал, хавтангийн модон гадаргууг чийг бохирдлоос хамгаалахаас гадна, цэвэр, цэмцгэр байхад зориулагдсан бөгөөд халуун уур бүхий өрөө, тасалгаанд зохимжгүй лакан бүтээгдэхүүнийг 100 хувь орлох чадвартай юм. Эдгээр нь хөгц, мөөгөнцөрөөс найдвартай хамгаална.

 

Техник мэдээлэл

Өнгө

Tikkurila дотор заслын модны будгийн өнгөний каталогиор

Гялгар байдал

Хагас матт

Хучилт

8-12 м2

Савалгаа

0,9 л, 2,7 л, 9 л.

Шингэлэх

Ус

Будах арга

Багс, өнхөрүүш

Хатах

30 минутын дараа хатаж, дараагийн үеийг 2-3 цагийн дараа будна. 2 хоногийн дараа бүрэн ашиглалтанд оруулж болно.

Идэвхит бодис

16 %.

Нягт

1.0 кг/л, ISO 2811.

Хадгалах

Хөлдөхөөс сэргийлэх

2014 – 2015 оны өнгөний чиг хандлага

2014 – 2015 оны өнгөний чиг хандлага

 

Өнгөний сэтгэмж No. 46

Мянга мянган түүх агуулах орчин
Минимализм баяртай! Баяр баясал, аз жаргалтай өдрүүд ирлээ. Уран сэтгэмж, төсөөллөө харамгүй ашиглах цаг ирлээ. Амьдрах орчноо зөвхөн өөрийн гэсэн зүйлээр чимж, гараар хийсэн оригинал эдлэл, урам бүтээлээр тойруулж, байгалийн торго, хамба, металик гялгар, баялаг өнгүүдийг хослуулан илүү гоёмсог, өөриймсөг дүр, төрхийг бүтээж болно.

 

 

 

Өнгөний сэтгэмж No. 47

 

Амар амгаланг хайрла, цэнхэрийг хайрла
Тайтгаруулах ид шидтэй цэнхэр өнгөний гайхамшиг нь тархийг сэргээхэд туслана. Байгалийн өнгүүдийг цэнхэр өнгөтэй хослуулах нь таныг огт уйдаахгүйн дээр цэнхэрийн төрлүүдийн шатлуулан хэрэглэх нь халуун дулаан бөгөөд униартсан мэдрэмж төрүүлнэ. Цэнхэр өнгөний туяануудаар хийгдсэн дотор засал нь амар амгалан, цэвэр, байгалийн мэдрэмж төрүүлнэ. Шинэлэг, үе үе үнэ цэнээ алдахгүй харагдах байдлыг бий болгохын тулд тод улбар шар, нил өнгийг нэмэхэд хангалттай.

 

 

 

Өнгөний сэтгэмж No. 48

 

Холын зуныг ойртуул
Ус ба нарны өнгийг хослуулах нь дахин давтагдашгүй холимогийг бий болгож, зуныг санагалзуулна. Нарны туяанд гялалзах хадан цохио, гүн цэнхэр нуурын хөвөөн дээрх амралт, зулаалгыг өөрийн гэртээ оруулах боломжтой. Зөв туяа, хольцоор, зоримог шийдлийг гаргая.

 

 

 

 

 Өнгөний сэтгэмж No. 49

 

Мөнхийн ногоон баянбүрд
Амьд, гэрэлтсэн ногоон өнгө нь эрч хүч, аз жаргалыг бэлэглэнэ. Өдрийг гэрэл, гэгээ, баяслаар эхлэхэд бэлэн үү. Буйдэн дээрээ тухлан тайван амар цайгаа шимтэн өдрийг эхлэхэд бүх зүйл боломжтой мэт санагдана.

 

 

 

 

 

Өнгөний сэтгэмж No. 50

 

Нартай тоглоё
Хамгийн цоглог өнгө юу вэ? Тропикал шар, мод, хөвөн даавуу, торго, дурдангийн баг зэрэг эрээлсэн өнгөөр ханаа будахнь цоглог, өөдрөг сэтгэгдлийг төрүүлнэ.


 

 

 

 

 

Өнгөний сэтгэмж No. 51

 

Хар сарнайн вальс
Цайвар өнгөний төрлүүд, тор, нэхмэл хээнд ганган бөгөөд хуучны мэт төрх оруулах нь нөхөрсөг орчинг бүрдүүлнэ.  Хар ба тод оюун өнгөний  сюрприз холимогийг торон даавуу, трафарет ашиглан гаргаж болох ба энэ нь амьдралын хэмнэл, адал явдал дүүрэн өдрүүдийн вальсийг илэрхийлнэ.

 

 

 

 Өнгөний сэтгэмж No. 52

 

Урсан өргөрөх он жилүүдийг хайрлая
Цэвэр байгалийн материалын өнгө, гадрын өнгөний туяанууд, гар хийцийн мэт харагдах байдал, цорын ганц байх эдлэл, чимэглэлүүд өөрийн гэсэн өвөрмөц, онцлог түүхийг өгүүлнэ. Энгийн бөгөөд байгалийн өнгөний төгс зохицол нь тайвшруулах ид шидтэй. Хуучнийг шинэтэй, гар урлал, өөрийн бүтээлийг зөв хэмжээнд тохируулан ашиглах нь төсөөллийг хол давах орчинг бүрдүүлнэ.

 

 

 

Өнгөний сэтгэмж No. 53

 

Дур булаам саарал
Классик саарлыг үндэсний чамин хийцтэй хослуулах нь тансаг орчинг бүрдүүлнэ. Хоорондоо ялгаатай материал, өнгийг хослуулж, цагийг элээх дурсамж, сонирхолтой , гүн мэдрэмжийг олж авах боломжтой. Нарийн зохицолдолгоо нь онцгой, өвөрмөц хольцийг бий болгох ба үүнийг фэнг-шү ийн ухаанаас сэдэвлэжээ.

 

 

 

 

Өнгөний сэтгэмж No. 54

Зэсийн бишрүүлэм гялбаанд дурлахуй
Зэсийн дулаахан өнгө нь нууцлаг орчинг бүрдүүлдэг тул дурлахад амархан өнгө юм. Зэсийн хүрэн шарлаг өнгө, түүний туаянуудад төсөөллийн хязгаар гэж үгүй. Бүдэг, дүйнгэтсэн өрөөг гэрэлтүүлж, эрч хүчийг өдөөнө. Taika Pearl Paint Copper –ийн зэсийн өнгийн будгийг эргэн тойрон дах бүх зүйлдээ ч түрхэж ашиглаж болно. Энэ нь гуниг, бухимдалыг сэргээж, Мянга нэгэн шөнийн үлгэрийн сэтгэгдлийг олж авъя.

Финнгард Гибрисил – Шинэ үеийн шилдэг хамгаалалт, өөрийгөө угаах чадвартай будаг

Финнгард Гибрисил – Шинэ үеийн шилдэг хамгаалалт, өөрийгөө угаах чадвартай будаг

Агаарын бохирдол, угаар, шороо ихтэй нөхцөлд тусгайлн зориулагдсан орчин үеийн нанотехнологийн үр дүнд бий болсон Финнгард Гибрисил нь барилгын фасадны найдвартай хамгаалалт болно.  Гадны нөлөө, үрэлт, зураасанд маш тэсвэртэй бөгөөд бороо, усны дусал, урсалтын мөр, толбо тогтоохгүй өөрөө өөрийгөө цэвэрлэх гадаргууг өгнө.

 

 

Финнгард Гибрисилийн нано хэсгүүд нь будсан гадаргуунд хир, тоос, тортог тогтохоос хамгаалахын зэрэгцээ гидрофил онцлогийн үр дүнд борооны усыг өөртөө түр тогтоож, гадаргууг жигд байдлаар угааж, зайлах чадвартай. Найрлаганд орсон холбогч хэсгүүд нь термопластик бус бөгөөд температурын нөлөөгөөр зөөлрөхгүй маш бат бөх хатуу шинж чанартай тул тул хир, толбыг эсэргүүцэж, зураас, үрэлтийг даах чадвартай.

Будсан гадаргуу урт хугацаанд цэвэр, цэмцгэр, шинээрээ байж, угаах, цэвэрлэх, фасадны засварын зардлыг хэмнэх тул Финнгард Гибрисил нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй байж, таны барилгын нэр хүндийг хамгаална.

Финнгардын силика холбогчийн шил мэт хатуулаг чанар, акрилатын уян хатан шинжүүдийн холимог нано хэсгүүдийн нөлөөгөөр маш цэвэр, угаасан мэт гадаргууг бий болгох боломжтой.

 

Техник мэдээлэл

Өнгө

Tikkurila фасадны будгийн өнгөний каталогиор

Гялгар байдал

Матт 

Хучилт

4-6  м2

Савалгаа

9 л-18 л

Нүүрсхүчлийн хийн шингэлт

d, CO2 > 50 m

Ус нэвчих чадвар (EN 1062-3)

24 <0.1 kgm -2 h -0.5

Усны уур эсэргүүцэх чадвар

d, H2O <0.2 m

Шингэлэх

Ус

Будах арга

Багс, өнхөрүүш, шүрших

Хатах

12 цагийн дараагийн үеийг  будна. 

Идэвхит бодис

35 %.

Нягт

1.2-1.4 кг/л, ISO 2811.

Хадгалах

Хөлдөхөөс сэргийлэх