Фасадыг 20 жил хамгаална.

Фасадыг 20 жил хамгаална.

Барилгын фасад нь тухайн байгууллага, айл өрхийн нэр хүндийг илэрхийлдэг нэг ёсондоо бизнесийн савалгаа нь болдог. Иймд фасадыг цэвэрхэн, өнгөлөг байлгахад их хэмжээний зардал гаргадаг. Фасадыг будахад шат засах, зарим зөвшөөрлүүд авах, будгийн үйлчилгээ, ажилтаны төлбөр, тав тух алдагдах, түүнд зарцуулсан цаг хугацаа гээд маш их хэмжээний зардал гаргадаг тул жил бүр хийх нь төвөгтэй юм. Иймд өнгөө алдахгүй, ховхрохгүй, хуурахгүй, цайхгүй, халтардахгүй бөгөөд барилгыг нар, салхи, уснаас хамгаалдаг дээд зэргийн фасадны будаг таны мөнгө цагийг хэмнэнэ. 

Финнгард Силикон Протект нь фасадыг ус чийгнээс хамгаалах, барилгын фасадны засварын ажилд зориулагдсан усан суурьтай фасадны будаг юм. Ус түлхэх шинжтэй тул гадна хананы чийгийг тэнцвэржүүлнэ. Маш хурдан хатах тул будах ажиллагааг хөнгөвчилнө. Цемент, бетон, минерал гадаргуу, хуучны шохойн будагтай ханыг будаж болно. Хөгц мөөгөнцрөөс сэргийлж, шороо тоос, хир тогтохгүй. Эрдэс хөвөн, дулаалгын хөөсөнцөр хучилт бүхий хананы засалд тохиромжтой. 

Финнгард Юни Праймер нь усан суурьтай, гадна фасадны акрилик суурь будаг. Фасадны будгийн өмнө гадаргууг бэхжүүлэх бөгөөд гадаргуунд будгийн нэвчилтийг бууруулж, жигд будалтыг ханган фасадны будгийн тогтоцыг сайжруулна. Өнгө оруулж болдог тул жигд будах явцад эерэг нөлөөтэй. Бат бэх хучилт өгөх тул фасадыг он удаан жил найдвартай хамгаална. Минерал гадаргуу, бетон гадаргуу, хуучны шохойн будгаар будсан гадаргуунд хэрэглэнэ.  

Finngard Uni Primer